“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа”

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

“Автомашингүйгээр цэвэр агаарт хамтдаа”

Маргааш буу гуравдугаар сарын 31-ний ням гараг нь “Автомашингүй өдөр буюу машинаас татгалзах өдөр”. Энэ өдөр Улаанбаатар хотын нийт иргэдийг автомашингүй, тайван орчин болсон хотын төв гудамжуудаар тааваараа алхаж, дугуй унаж, дугуйн парад, гүйлтийн тэмцээн болон талбайн хүүхдийн гар зургийн уралдаан, урлагийн тоглолт, бөмбөрийн хамтлаг, дугуйн үзүүлэх тоглолт үзэж, эрүүл мэндийн мэдээлэл сургалтанд хамрагдахыг урьж байна. Тус өдөр дор заасан хугацаа, замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул, автомашины хэрэглээнээс нэг өдөр татгалзаж, гэр бүлээрээ бухимдалгүй сэтгэл тэнэгэр амралтын өдрөө өнгөрүүлцгээе.

Автомашингүй өдрийн өдөрлөг нь Сүхбаатарын талбай болон 6 дүүргийн хариуцсан талбай дээр явагдах юм гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж