
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Өрсөлдөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны худалдан авах ажиллагаанд үнэлгээ хийсэн тайлан, түүний мөрөөр авах арга хэмжээний тухай, Засгийн газрын үнэт цаасыг арилжаалахыг зөвшөөрөх тухай зэрэг асуудлыг хэлэлцэх бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын шинэчлэлийн тухай, Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын үйл ажиллагааны мэдээллийн тухай зэрэг асуудалтай танилцах юм байна.