Шинзо Абэ Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2013.03.30-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамтаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ. Хөтөлбөр ёсоор Ерөнхий сайд Шинзо Абэ нь үдээс хойш 14.00 цагийн орчимд тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэх юм байна. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, гэргий Х.Сэлэнгэ нар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэг угтан авах ёслол Сүхбаатарын талбайд болох аж. Үүний дараа Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хэлэлцээр эхлэх юм байна. Мөн энэ өдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах аж. Айлчлал хоёр өдөр үргэлжлэх юм. Тиймээс маргааш өдөр нь Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ УИХ-ын дарга З.Энхболд нар уулзахаар төлөвлөжээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж