Фүкүшимагийн уснаас радиацийн өндөр төвшин илрэв

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Фүкүшимагийн уснаас радиацийн өндөр төвшин илрэв

 Японы мэргэжилтнүүд Фүкүшима мужийн далайн уснаас цацраг идэвхт бодисын хамгийн өндөр төвшинг бүртгэлээ. Энэ тухай  NHK мэдээлсэн байв.

Цацраг идэвхт йод-131-ийн усан дахь төвшин одоо нэг литрт 88,5 беккерель байна. Усны дээжийг осол гарсан атомын цахилгаан станцаас 30 км-ийн зайнаас авчээ. Мөн усанд цезий-137 сүүлийн өдрүүдэд хамгийн өндөр хэмжээнд илэрлээ.

Японы Засгийн газар ба ТЕРСО компанийн төлөөлөгчид эдгээр хамгийн өндөр үзүүлэлтийг гуравдугаар сард эхэлсэн хэмжилтийн хугацаанд дээд зэрэг гэж хэлжээ.

Ослын станцаас далайд цацрагтай ус асгаж байсан нь усны цацрагт бохирдлыг ихэсгэжээ. Одоо хоёрдугаар тогооны хонгилд хуримтлагдсан бохир ус мэргэжилтнүүдийг түгшээж байна.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж