Ерөнхийлөгч Харвардын клуб ахална

Хуучирсан мэдээ: 2013.03.29-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Харвардын клуб ахална

Ц.Элбэгдорж Харвардыг төгсөгч төрийн тэргүүдийн клубыг ахалж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Харвардын их сургуулийг төгсөгч төрийн тэргүүдийн клубыг ахалж байна.

1755 оноос хойш Харвардын их сургуулийг 30 төрийн тэргүүн төгсчээ. Сүүлийн таван төгсөгч төрийн тэргүүн нь Эквадор, Коста Рика, АНУ, Мексик мөн Монгол улсын ерөнхийлөгчид аж. Тус сургуулийн дүрмийн дагуу хамгийн сүүлийн төгсөгч нь клубээ удирдан сургуульдаа үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2002 онд Харвардыг төгссөн буюу хамгийн залуу төгсөгч тул клубээ удирдаж, сургуультайгаа холбоотой ажилладаг аж.

Та Харвардын их сургуулийн албан ёсны хуудаснаа тавигдсан төгсөгчдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Д.ИДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж