Полиграфын аргыг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглана

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Полиграфын аргыг гэмт хэрэг илрүүлэхэд ашиглана

Гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, бодит эзнийг нь олох зорилгоор Полиграфын төхөөрөмжийг хууль, хяналтын байгууллагуудад нэвтрүүлэхээр болжээ. Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэх ухаан технологийн газрын урилгаар ОХУ-ын “Поликониус” компанийн Казакстан дахь салбараас энэ сарын 22-ний өдрөөс эхлэн Монголд анх удаа Полиграфын оператор бэлтгэх сургалтыг мэргэжилтэн, эрдэмтэн Алесковский Сергей Юрьевич, Гайдамашев Андрей Викторович нар удирдан явуулж байна.

Полиграфын төхөөрөмжийн тусламжтайгаар хүний худал, үнэн ярьж байгаа эсэхийг өндөр нарийвчлалтай тогтоодог тул гэмт хэрэг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг таниж олох, тогтооход чухал хэрэгтэйгээс гадна хууль сахиулах байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийнхэн боловсон хүчнээ зөв шилж сонгон авахад ашиглах боломжтой юм.

Сургалтад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар, Хил хамгаалах газар, Тагнуул, Авлигатай тэмцэх газар, Сэтгэцийн эрүүл мэндийн төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, М-Си-Эс Амор ХХК зэрэг Хууль сахиулах байгууллагууд болон хувийн хэвшлийн компаниудын 20 гаруй алба хаагч, мэргэжилтэн суралцаж байна.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж