“Х-Түц” сонгодог бүтээл туурвина

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

“Х-Түц” сонгодог бүтээл туурвина

Хошин урлагийн “Х-Түц” продакшныхан драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар зэхээд байгаа гэнэ. “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулж, “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан тэд энэ удаад Тайванийн алдарт зохиолчийн туужаар сэдэвлэн тайзны бүтээл тавихаар ажиллаж байгаа аж. Ирэх сарын 18-нд нээлтээ хийх уг жүжигт  тус продакшныхан жүжигчдээс гадна Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргал, жүжигчин Н.Ялалт нар уригдаад байгаа гэнэ. Төрийн соёрхолт Со Гавьяаттай хамтран Айн Рэндийн сэтгэлгээний хоёр ч бүтээлийг үзэгчдэд толилуулсан тэд энэ удаа дахин сонгодог бүтээл сонгожээ.

А.БҮЖИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж