АНУ “B-2” бөмбөгдөгчөөр БНСУ руу зэвсэг зөөжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

АНУ “B-2” бөмбөгдөгчөөр БНСУ руу зэвсэг зөөжээ

АНУ-ын зүгээс өнөөдөр Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилтад үл үзэгдэгч “B-2” бөмбөгдөгчөөр цэргийн зэр зэвсэг зөөвөрлөсөн тухай мэдэгджээ. ВВС-гийн мэдээлснээр АНУ-ын үл үзэгдэгч “B-2” бөмбөгдөгч Миссури мужид байрлах “Whiteman” агаарын баазаас хөөрч, Өмнгөд Солонгос улсад явагдаж буй цэргийн сургуулилтын баазад зэр зэвсэг хүргэснийхээ дараа буцаж,  АНУ руу ниссэн байна.

Үүнээс өмнө АНУ-ын зэвсэгт хүчин “B-52” бөмбөгдөгч онгоцыг цэргийн сургуулилтад оролцуулж БНСУ-ын дээгүүр хөөргөж байсан билээ. Харин АНУ-ын энэхүү үйлдэлд Хойд Солонгосын зүгээс хүчтэй хариу үйлдэл үзүүлж, Өмнөдтэй харилцдаг цэргийн онцгой харилцааны шууд утсан холбоогоо таслаж байсан юм. Гэхдээ одоогоор Хойд Солонгосын талаас “B-2” бөмбөгдөгчөөр зэвсэг тээвэрлэсэн гэх АНУ-ын мэдэгдлийн эсрэг хараахан ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байгаа аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж