Ерөнхий сайд МСҮТ-үүдэд ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд МСҮТ-үүдэд ажиллана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд ажиллахаар болжээ. Тодруулбал, 10.00 цагт Техник технологийн коллежид, дараа нь Төмөр замын коллежи, мөн “Гүн шим” сургалтын төвд тус тус ажиллахаар болсон байна.

Урин дулаан цаг ирж, бүтээн байгуулалтын ажил эхлэх болж байгаа тул Ерөнхий сайд хөдөлмөрийн салбарт анхаарал хандуулан энэ долоо хоногт тус салбарт харьяалах салбаруудын үйл ажиллагаатай танилцахаар болж, өнгөрсөн мягмар гаригт Хөдөлмөрийн төв биржээс ажлаа эхлүүлсэн юм. Харин маргааш мэргэжилтэй ажилтныг бэлтгэж байгаа зарим сургуульд зочлохоор болоод байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж