Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Х.Бат-Ялалт мэдээлэл хийлээ

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт хуулийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлийн асуудлаар өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний санаачилж буй хуулийн төсөл нь судалгаа, шинжилгээ багатай, бодит амьдралд нийцэхгүй, хөнгөн хуумгай хандаж байна гэсэн юм. Мөн Х.Бат-Ялалт “Х.Тэмүүжин сайд “Мөрдөх алба байгуулагдвал зохион байгуулалттай гэмт хэрэг гурав дахин багасна, хулгайн гэмт хэрэг 21 хоногоос хоёр сарын дотор шийдэгдэнэ” гэж ярьж байгаа нь хүн итгэхийн аргагүй, боломжгүй зүйлийг салбараа төлөөлж ярьж байгаад хуулийн салбарын судалгаа шинжилгээ хийдэг хүний хувьд сэтгэл эмзэглэж байна” гэлээ. Мөн  сүүлийн хоёр жилд хориод хууль шинээр санаачилсан нь хууль зүйн салбарт нийцэхгүй, олон хууль байх шаардлагагүй, түүнчлэн өмнөх хуультайгаа зөрчилдөж байгаа нь судалгаа дутсаных хэмээн тайлбарлав.
 
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын хэлж буйгаар эхлээд хуулиа шинэчлэх бус, хууль сахиулагч албан хаагчдыг сольж, дараа нь хуулийг шинэчлэх нь зохистой гэнэ. Хууль сахиулах албан хаагчдын буруутай үйл ажиллагаанаас болж олон иргэд хохирдог нь өнөөдрийн бодит амьдрал дээр байна гэдгийг ч хэллээ. 

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж