Аваарын гулсдаг шат хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Аваарын гулсдаг шат хийжээ

Хүмүүс өдөр тутмын амьдралдаа анхаарах ёстой чухал зүйл бол аюулгүй байдал. Шанхайн нэгэн барилгад иргэдийн аюулгүйн байдлыг хангасан нэгэн өвөрмөц шатыг суурилуулжээ.

Хэрэв гал түймэр гарах зэрэг ямар нэг гэнэтийн осол гарах үед маш хурдан барилгаас гарах шаардлагатай болдог. Энэ үед ашиглах эвхэгддэг, гулсуурыг шатныхаа хажуугаар нэмэлтээр суурилуулжээ.

Энгийн үед бол эвхээд явахад саад болохооргүй байрлуулах ба хэрэглэх шаардлага гарсан үед та гар, хөлөө эвтэйхнээр аваад гулсуур дээр суухад дорхноо нэг давхар гулсаад ирэх юм.


Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж