Ерөнхий сайд гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.28-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд гадаадын сэтгүүлчдийн асуултад хариуллаа

Гүйцэтгэх засаглалын тэргүүн өнөөдөр гадаадын сэтгүүлчид, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, 10 асуултад хариуллаа. Гадаадын сэтгүүлчдийн бэлтгэсэн асуултаас хамгийн сонирхолтой нь уул уурхайгаас олж байгаа ашгийг хэрхэн зарцуулах талаар байсан бөгөөд үүнд Ерөнхий сайд “Бид өмнө нь Хүний хөгжлийн санд төвлөрүүлж халамжийн чиглэлээр түлхүү зарцуулдаг байсан. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Зөвхөн 18 хүртэлх насны хүүхдэд бид сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын үндсэн чиглэл нь иргэдээ ажилтай, орлоготой болгох юм” гэж хариулсан юм.

Гадаадын сэтгүүлчид, дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд Гадаад харилцааны яаманд асуултаа явуулсан бөгөөд хамгийн сонирхолтой гэсэн 10 асуултад Ерөнхий сайд хариулт өгсөн байна. Өнөөдөр болсон уулзалт нь хоёр дахь удаагийнх ажээ.

Дашрамд дурдахад, ирэх есдүгээр сард дэлхийн эдийн засгийн форумын төлөөлөлтэй хамтран Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлагаар олон улсын томоохон зөвлөгөөн зохион байгуулах юм байна.

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж