Х.Баттулга сайд Халхгол суманд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Х.Баттулга сайд Халхгол суманд ажиллаж байна

ҮХАА-н сайд Х.Баттулга өнөөдөр (03.27) Дорнод аймгийн Халхгол сумыг зорьжээ. Тус суманд хүндхэн өвөл болсон төдийгүй хаваржилт хүнд байгаа тухай мэдээлэл гарсаар байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч цас зудад нэрвэгдсэн нийслэлээс алслагдсан тус сумынханд анхаарал хандуулахыг үүрэг болгосны дагуу салбарын сайд нь нөхцөл байдалтай өөрийн биеэр танилцаж, газар дээр нь асуудлыг шийдвэрлэхээр морджээ.

Өнгөрсөн өвлийн хувьд нэлээд олон аймаг сумдад өвөлжилт хүндэрч цас зудтай байсан учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачлан “Малчдадаа тусалъя” хэмээн уриалж, хандивын аян өрнүүлснээр өвөлжилт хүнд байгаа аймаг сумдад багагүй хэмжээний тусламж хүргүүлээд байгаа юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж