Москвад саатсан зорчигчдыг өнөөдөр авчирна

Хуучирсан мэдээ: 2013.03.27-нд нийтлэгдсэн

Москвад саатсан зорчигчдыг өнөөдөр авчирна

МИАТ компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 аяллын Боинг 737-800 агаарын хөлөг тодорхой шалтгааны улмаас энэ сарын 24-нд Москва хотын “Шереметьево” олон улсын нисэх буудалд саатаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Москвад саатсан зорчигчдыг Улаанбаатарт авчирах аж. МИАТ компани өчигдөр Москва руу Улаанбаатараас нэмэлт онгоц явуулсан бөгөөд зорчигчид өнөөдөр 12.00 цагаас “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардах болсон байна. Энэ тухай мэдээллийг бид МИАТ компаниас авлаа.

Боинг 737-800 агаарын хөлгөөр нийт 120 зорчигч ирэх юм. Зорчигчдын хувьд агаарын хөлгийн дугуйг солих үйл явцаас шалтгаалж Москва хотод хоёр хоног саатсан юм. Ийн хугацаа алдсан нь холбогдох албаны хүмүүсийн тайлбарласнаар бол нөөц дугуйг “Аэрофлот”-ын онгоцоор Улаанбаатар хотоос гуравдугаар сарын 25-нд явуулсан боловч Москва хотод очсоны дараа ОХУ-ын гаалийн дүрэм журам, үйл ажиллагаанаас шалтгаалж дугуйг гаалийн агуулахаас авч чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж