
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 12.00 цагт сэтгүүлчидтэй уулзаж, ярилцахаар болжээ. Эл уулзалт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болох юм байна. Шинэчлэлийн Засгийн газрын сайд нар салбарынхаа хэмжээнд хийж байгаа ажлын талаар танилцуулдаг болсон. Анхны уулзалтыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг эхлүүлж байсан. Үүнээс хойш Зам тээврийн сайд Ч.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар ажлаа тайлагнаад байгаа.
Энэ долоо хоногийн буухиаг харин Ерөнхий сайд үргэлжлүүлэхээр болоод байна.
Г.ДАРЬ