Монгол улс цөмийн хаягдалтай болсон гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Монгол улс цөмийн хаягдалтай болсон гэв

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 22 тугал, бяруу ямар нэгэн шалтгаангүйгээр хорогдсон хэрэг оны өмнөхөн гарсан. Энэ асуудлаар Монголын Байгаль орчин иргэний зөвлөлийн гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Хяналтын хорооны дарга н.Ганбаатар “Францын “Арева” группын охин компани болох “Кожеговь” компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас мал олноор хорогдсоныг эрдэмтэд нотолсон. Тус компанийхан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Улаанбадрах сумын засаг захиргаа нь малчдыг нүүлгэх шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газраас ажлын хэсэг байгуулаад ажиллах явцдаа шинжилгээний хариуг олон дахин өөрчилж өнөөг хүртэл “цацаг” гэдэг үгийг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь цөмийн хаягдал нэгэнт манай улсад бий болсныг илэрхийлж байгаа юм. Цөмийн энергийн асуудал хариуцсан газар энэ асуудлыг хянаж чадахгүй, нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний “халаасанд” орсныг гэрчилж байна. Тиймээс одоогоор тус суманд ажиллаж байгаа ажлын хэсэг үнэн бодит шийдвэр гаргаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэдэгтээ итгэж байна” гэсэн юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж