Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд сэтгүүлчидтэй уулзана

Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг маргааш буюу гуравдугаар сарын 27-ны 12.00 цагт сэтгүүлчидтэй Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд нээлттэй ярилцлага хийнэ.

Ерөнхий сайд өнгөрсөн нэгдүгээр сард сэтгүүлчидтэй уулзаж, Засгийн газрын үйл ажиллагааг танилцуулах, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм. Засгийн газар ажлаа ил тод явуулах, аливаа шийдвэртээ иргэдийн үгийг сонсох, үр дүнгээ буцааж тайлагнадаг байх нь Шинэчлэлийн Засгийн газрын гол зарчмууд болохыг Ерөнхий сайд тодотголоо. “11 11 төв”-өөр дамжуулан өдөр бүр бүх сэдвээр, “Шинэчилж шийдье-222” уулзалтаар сар тутамд тухайлсан сэдвээр иргэдийнхээ санал бодлыг байнга сонсож буйн дээр өглөө бүрийн 08.40-11.00 цагт  улс орны өмнө тулгамдаж байгаа олон асуудалтай биечлэн танилцаж, олон салбарынхны үгийг сонсож, шийдэл эрэлхийлж байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж