ШШГЕГ хариуцлага хүлээх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

ШШГЕГ хариуцлага хүлээх ёстой гэв

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэрэгт сэжигтнээр татагдаж, шүүх хуралд ирээгүй гэх үндэслэлээр Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байх үедээ түлэгдэн, эмчлэгдэж байгаа дуучин Ш.Батбаярын асуудлаар МАХН-аас мэдээлэл хийлээ. МАХН-ын гишүүд “Цагдан хорих ангид цахилгааны утсанд богино холбоо үүсэн, амьд явах эрхтэй Монгол Улсын иргэн амиа түлэгдэж, амиа алдах аюултай тун ойртсон байна. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариуцлага, буруутай үйлдэл шууд нөлөөлсөн. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг яаралтай арга хэмжээ авч, холбогдох хүмүүст хариуцлага тооцох”-ыг хүссэн юм. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, хуульч З.Батбаяр “Хуульд хорих ангийн харгалзагч болон албан хаагчид руу дайрсан, амиа хорлох, цаазын ялтай хүнд гав, дөнгө зүүж камерт оруулдаг. Гэтэл Ш.Батбаярыг гав, дөнгөтэй камерт хийсэн нь хууль зөрчиж байгаа хэрэг. Ганц Ш.Батбаяр ч биш. Өөр олон иргэн ийнхүү хууль бус үйлдлийн золиос болж хохирч байгаа” гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатараар ахлуулсан Хүний эрхийн комисс байгуулан ажиллаж байгаа бөгөөд эрх нь зөрчигдөж байгаа хэн бүхнийг хандахыг МАХН-ынхан урилсан юм.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж