МИАТ зорчигчдоо анхаарахгүй байна гэжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

МИАТ зорчигчдоо анхаарахгүй байна гэжээ

МИАТ ХК-ийн онгоц Москва хотод саатаад хоёр хонож байна. Тус нислэгээр 120 гаруй зорчигч явж байжээ. Тэд Москвагийн Шереметьевогийн нисэх буудлын “Duty free” дэлгүүрийн гадна байрлаж, онгоцны буудлын шалаар хонож, дүрвэгчид шиг амьдарч буйгаа өөрсдийн фэйсбүүк, твиттер хуудсанд бичжээ. Мөн жиргээчид, хэвлэл мэдээллийн хэрэгслээс тусламж гуйсан зурвас илгээсээр байна.

-Урд шөнө бид нар өмнөх хоног шигээ унтаж, амарч болох газар хаана байна тэнд л суудаг болсон. Сүүлдээ ч бүр гэр оронгүй луйварчид шиг л байна даа. Яг одоо Шереметьево нисэх буудлын “Duty free” дэлгүүрийн хажуугаар бид нар шалан дээр суучихсан байна. Онгоцны буудлын жорлонд нь гар нүүрээ угааж байна даа. МИАТ-ийн зүгээс туслах мэдээ юу ч байдаггүй. Бушуухан л гэртээ харимаар байнаа. Москва хот дахь МИАТ ХК-ийн төлөөлөгч гэдэг залуу нь МИАТ-ийн захирал Жаргалсайханы хүргэн нь юм байна. Тэгсэн мөртлөө орос хэл мэддэггүй нэг орчуулагч залуутай л цуг яваад байна лээ. Бизнес ангиллын зорчигчид өнгөрсөн шөнө “Новотэль” зочид буудалд хоносон гэсэн. Харин бид ингээд л “Duty free” дэлгүүрийнх нь хажуугаар гэр оронгүй дүрвэгчид шиг л амьдарч байна даа гэжээ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж