Канадын экспортын хөгжлийн агентлагаар зочлов

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Канадын экспортын хөгжлийн агентлагаар зочлов

Канад улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Канадын экспортын хөгжлийн агентлагийн удирдлагуудтай уулзаж ярилцав.

Тус агентлаг нь дотоодынхоо бизнес эрхлэгчид, экспортлогч болон хөрөнгө оруулагчдад санхүү, эрсдэлийн даатгал, менежентийн зөвлөгөө өгч туслалцаа үзүүлдэг Канадын Засгийн газрын байгууллага юм. Энэ агентлаг нь хэдийгээр төрийн байгууллага боловч бизнесийн байгууллагын адил өөрийгөө санхүүжүүлдэг, ашгийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг юм байна. Тус агентлаг анх 1944 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 780 тэрбум канад долларын экспортын болон хөрөнгө оруулалтын санхүүжилтыг дотоодынхоо компаниудад олгоод байгаа аж.

Уулзалтын үеэр тус агентлагийн удирдлагууд Монгол Улсыг уул уулхайн салбар дахь Канад улсын чухал түнш гэдгийг онцлоод Монголд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа дэмжин ажиллаж байгаагаа хэллээ.

Тус агентлагийн Москва дахь салбар нь манай улстай харилцах асуудлыг хариуцдаг байна. Сүүлийн жилүүдэд манай уул уурхайн салбарт Канадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа боловч Канадаас хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмж худалдан авахад зориулж зээл авах асуудлыг манай ХААХҮЯ Канадын экспортын хөгжлийн агентлагтай ярилцаж байгаа юм байна. Мөн Канадын модон каркастай байшинг Монголд нэвтрүүлэхэд тус агентлагийн шугамаар санхүүжилт авах асуудлыг хөндөж ярилцжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж