Улаанбаатарчуудын балчир нь 10 настай

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарчуудын балчир нь 10 настай

Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлд улсынхаа нийслэл Улаанбаатар хэмээх нэрээр нэрлэгдсэн нийт 83 хүн бүртгэгдсэн байдаг ажээ. Тэднээс 78 нь өдгөө амьд сэрүүн байгаа бөгөөд тэдний 66 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй юм байна. Улаанбаатар нэрийг 1960,70,80-аад оны үед илүү их өгч байжээ. Нэн ялангуяа далаад оны үед 23 хүнд Улаанбаатар нэр өгсөн байна. Улаанбаатарчуудын  30 нь нийслэл хотод, 48 нь  хөдөө орон нутагт амьдран сууж байна. Хамгийн ахмад Төмөрийн Улаанбаатар 1939оны зургадугаар сарын 15-нд төрсөн бол хамгийн залуу Батбаатарын Улаанбаатар 2003 оны аравдугаар сарын 24-нд төржээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж