
Фото: Benoit Tessier / Reuters
“Миний мэдэж байгаагаар араб хэлээр гардаг хэвлэлд энэ мэдээллийг үгүйсгэж байгаа” гэж яамны төлөөлөгч мэдэгджээ. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабюсрадиод өгсөн ярилцлагадаа Ассадын үхлийн тухай мэдээлэл “батлагдаагүй байна” гэв.
Албан ёсны Дамаск ч цуу яриаг эрс үгүйсгэж байна хэмээн Москва дахь Сирийн Элчин сайдын яамнаас мэдээлжээ.
Ассад нас барсан гэх цуу өнгөрсөн ням гаригаас эхлэн тархаж эхэлжээ. Нью-Йоркийн Daily News сонин Сирийн ерөнхийлөгчийг түүний бие хамгаалагч иран хүн буудсан гэж таамаглав.
Башар Ассад Сирийн удирдагчаар өөрийн эцэг Хафез Ассад нас барсны дараа гарч иржээ. Одоо түүнд үнэнч цэргийнхэн босогчидтай байлдаж байна. 47 настай Сирийн лидер дайны үеэр олны нүдэнд цөөн харагдаж байгаа.