Жоли сүйн бөгжөө сольжээ

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Жоли сүйн бөгжөө сольжээ

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли өнгөрөгч оны дөрөвдүгээр сард сүйт залуу Брэд Питээс 250 мянган ам.долларын үнэтэй алмаазан шигтгээтэй бөгж бэлгэнд авч байсан. Харин хосуудын хуримын тов хараахан зарлагдаагүй байгаа ч түүнийг алмаазан шигтгээтэй сүйн бөгжөө алтан хуримын бөгжөөр сольсон нь гэрэл зурагчдын дуранд өртсөн тухай Британийн “Мэйл Онлайн” онцолжээ. Брэд, Жоли нарыг бизнес, уран бүтээл, олон улсын хүмүүнлэгийн үйлс нэгдэх гээд цаг зав багатайгаас хуримын ёслолдоо төдийлөн яарахгүй байгаа бололтой хэмээн хэвлэлүүд шуугиж байсан юм.

Харин өнгөрөгч ням гаригт Жоли Британийн Гадаад хэргийн сайд Уильям Хейгтэй НҮБ-ын үүрэгт ажлаар Конго улсад айлчилсан гэнэ. Энэ үеэр тэрээр ядам хуруундаа зүүдэг байсан алмаазан сүйн бөгжөө энгийн загвартай алтан бөгжөөр сольсон хэмээн Британийн шар хэвлэлүүд мэдээлжээ. Иймд олны нүднээс нууцлагдмал байхыг хүсдэг хосуудыг хуримаа хийсэн бололтой гэсэн таамаг сүүлийн үед тархаад байгаа аж. 

Өнгөрөгч онд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан тусгай элч болсон Жоли  Конгод бэлгийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудалтай холбоотой хэргээр ийнүү айлчлал хийсэн юм байна.

Э.АНХТУЯА




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж