
Хүн амын эрүүл мэнд, спортын хөгжилд нийтийн биеийн тамир тун чухал үүрэгтэй. Тэгвэл яг энэ сэдвээр төрийн байгууллагын удирдах ажилтнууд сургалтад хамрагдсан байна. “Нийгийн эрүүл мэнд-Нийтийн биеийн тамир” нэртэй энэхүү сургалтад аймаг, дүүргийн Засаг дарга нараас гадна нийгмийн хөгжлийн ахлах ажилтнууд хамрагджээ. Эрүүл мэндийн яам, Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулсан тус сургалт нь бүтэн өдрийн туршид үргэлжилсэн бөгөөд олон улсын жишигт нийцсэн нийтийн биеийн тамирын хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр санал солилцсон байна. Удирдах албан тушаалтнуудыг сургалтад хамруулсны учир нь нийтийн биеийн тамирыг хөдөө орон нутагт хөгжүүлэх төрийн бодлогыг идэвхжүүлэх зорилготой гэнэ. Сургалтад 20 гаруй удирдах ажилтан, Засаг дарга нар хамрагдсанаас 13 нь хөдөө орон нутгаас ирж оролцсон байна.
Score Studio