Монгол Улсын Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр ДБЭТ-т 14.00 цагт болно. Нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулах юм. Уран бvтээлийн чанарыг сайжруулж, хvртээмжийг нэмэгдvvлэх, уран бvтээлчийн билэг авьяасыг vнэлэх, урамшуулах зорилгоор ємчийн хэлбэр харгалзахгvй соёл, урлагийн байгууллагаас оны шилдэг уран бvтээлчийг шалгаруулахад оршино.
2010 оны шилдэг уран бүтээлчид:
Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Б.Лхагвасүрэнгийн зохиол, “Буур хээрийн домог” дуулалт бүжгийн найруулагч Сэвжидийн Сүхбаатар,
- Тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр Красногоровын “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Намсрай Сувд,
- Шилдэг дуучнаар “Экспо-2010”, Канадын Торонто “Red Sky” наадмын Гран при,“Үлэмжийн чанар” дуулалт жүжгийн Данзанравжаагийн дүрээр Үндэсний Дуу, Бүжгийн Эрдмийн Чуулгын дуучин Б.Батмэнд,
- Шилдэг бүжигчнээр “Салхит шувуу”, “Жороон жороо”, “Аягат”, “Бие чинь болёо”, “Бөө” бүжгийн гоцлолоор Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын бүжигчин Ш.Одонтуяа,
- Шилдэг бүжигчнээр П.И.Чайковский “Нойрссон гүнж” балетийн гол дүрээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын бүжгийн жүжигчин О.Ганцоож,
- Шилдэг хөгжимчнөөр “Найруулга-2010” тоглолт, “Чавхдас нүргэлсэн хэмнэл”, “Beet street” шинэ уран бүтээлүүдээр Улсын филармоний хөгжимчин Б.Зоригт,
- Шилдэг утга соёлын өвийг өвлөн эзэмшигчээр Монгол бүжгийн дэг жаягийн үндэс суурийг тавихад оруулсан хувь нэмэр болон “Бийлэхийн чиг хандлага” номоороо Соёл, урлагийн их сургуулийн үндэсний бүжгийн багш, ахмад бүжигчин Д.Нанжид нар тус тус шалгарч байсан.
2011 оны шилдэг уран бүтээлчид:
- Шилдэг тайз, дэлгэцийн найруулагчаар Б.Цогнэмэхийн зохиол “Тэнгэрийн хүү” түүхэн драмын жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар,
- Шилдэг тайз, дэлгэцийн зураачаар Дж.Вердийн “Аида” дуурийн тайзны зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир Дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар,
- Шилдэг тайз, дэлгэцийн жүжигчнээр Д.Намдагийн зохиол “Оролмаа эх” драмын жүжгийн Оролмаа эхийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа,
- Шилдэг тайз, дэлгэцийн жүжигчнээр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэн драмын жүжгийн Зайран, Хан улсын элчийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ,
- Шилдэг дуучнаар Оросын Холбооны Улсад болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн II байр эзэлсэн тул Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин,
- Шилдэг хөгжимчнөөр Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг морин хуур хөгжмөөр мэргэжлийн өндөр түвшинд тоглож, эх орныхоо урлагийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны учир Улсын филармоний хөгжимчин Н.Жигжиддорж,
- Шилдэг бүжигчнээр Монголын уламжлалт болон орчин үеийн бүжгийн төрлөөр мэргэжлийн өндөр түвшинд олон уран бүтээл туурвиж, эх орныхоо урлагийн санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсны учир Үндэсний дуу бүжгийн чуулгын бүжигчин О.Тулга нар тус тус шалгарч байсан юм.
Г.ДАША