
“Долоо хоногийн дараа юмуу эсвэл арван жилийн дараа ч юмуу “Рейнжерс”, “Селтик” Шотландыг орхих болно. Миний хүссэнээр болдог бол таван жилийн дараагаар Английн Премьер лигт тогловол сайхан хэрэг. Гэхдээ Английн багуудад хэлэхэд “Битгий ай”. Олон улсын олон тэмцээн уралдаанд ирээдүйд бий болно. Янз бүрийн боломж, үүд нээгдэнэ. Би Английн Премьер лигийн хэд хэдэн багийн удирдлагатай би ярьж үзсэн. Тэд бүгдээрээ л “Рейнжерс”-тэй цуг тоглохдоо баяртай байх болно гэж байна лээ. 20 багаас ердөө хоёр нь л үгүй гэсэн. Гэхдээ би “Рейнжерс”-ийг шууд Премьер лиг юмуу чемпионшип лигт орчихоосой гэж бодохгүй байна. Бүгдийг эхнээс нь буюу дороос нь эхэлбэл амттай шүү дээ” гэж Грин хэлжээ.
Эх сурвалж: www.new.mn