
Өнөр өтгөн гэр бүлийг хүйс тэмтрэхийг хүссэн н.Наранбаатар гэгч “Эмч ээ, өвдөөд байна” гэж шархаа тэвчилгүй орилж, өдгөө Түлэнхийн төвийн орон дээр цагдаагийн хяналтад тарчилж байна. Цагдаа нар түүнийг хүний амь нас зориудаар хөнөөх гэсэн гэмт хэрэгтэн гэхээс илүүтэйгээр “Амийг амиар гэх вий” гэхээс сэрэмжлэн өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.
н.Наранбаатарт Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт үргэлжилсээр. Эх сурвалжийн мэдээлснээр “Хохирогч, сэжигтнээс одоогоор байцаалт аваагүй. Харин хэрэгтэн н.Наранбаатарыг аль шатахуун түгээх станцаас шатахуун худалдан авсан бэ гэдгийг шалгаж эхэлсэн. Шатахууныг ил амсартай саванд худалдаалахыг хориглосон байдаг. Хэн нэгэн шатахуун түгээгчийн алдаа гэмт хэрэгтний башир аргаа хэрэгжүүлэх хэрэгсэл болсон байгаа юм” гэв.
Уншигч олон энэ гэр бүлд тусалж, оршуулгын ажилд тус нэмэр болохын тулд хандивын данс нээж, туслахыг хүссэн сэтгэлээ манай редакцид ирүүлсээр байна.
Ямартай ч орхин одсон аавынхаа гал голомтыг үргэлжлүүлэн бадрааж, үр хүүхдэдээ түшиг болохын тулд үхэл гэгчтэй тулалдан, амьд үлдээсэй гэж залбиръя.