Дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажиллана

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

Дүүргийн хөдөлмөрийн хэлтэст ажиллана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж, тус дүүргийн хөдөлмөр эрхлэлт, ажил олголт зэрэгтэй танилцах юм байна.

Үүний дараа Ерөнхий сайд Хөдөлмөрийн биржид ажиллах юм байна. Монгол Улсад ажил идэвхтэй хайгч олон байгаа ч ажил олгогчдын зүгээс ажлын байрны орон тоо маш их байна гэсэн мэдээллийг өгөх болсон. Энэ нь уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүчин дутагдаж байгаа гэж тайлбарлах нь бий. Ерөнхий сайд Засгийн газрын салбар бүрт тусгайлан ажиллаж байгаа бөгөөд үүний эхлэл болгож өнгөрсөн сард Эрүүл мэндийн салбарт ажилласан юм. Энэ долоо хоногт хөдөлмөрийн салбарт ажиллахаар болсон бөгөөд өнөөдрөөс ажлаа эхлүүлэх аж.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж