Жамель Окаха Кадр: «Аль-Арабия»
Исламын Магрибийн “Аль-Кайда” гэх террорист хөдөлгөөний зохион байгуулах зөвлөлөөр дэмжигдсэний дараа тус байгууллагыг Яхиа Абул Ханнам нэрээр алдаршсан 34 настай Жамаль Окаха гэдэг Алжир хүн удирдах ажээ.
“Аль-Арабия” телевиз мэдээлснээр Окаха нь Исламын Магрибийн “Аль-Кайда” салбарын удирдагч нарын нэг Абдельмалек Друкделийн баруун гар гэгдэх хүн байсан ба тэрээр 2009 онд Америкийн иргэн Кристофер Леггетийг хөнөөсөн хэргийг Мавританид (Christopher Leggett) биечлэн гүйцэтгэжээ.
Исламын Магрибийн “Аль-Кайда”-гийн өмнөх лидер Абдельхамид Абу Зеид өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр малийн хойд нутагт эвслийн цэргийнхэнтэй хийсэн тулалдаанд амь үрэгджээ.
Абдельхамид Абу Зеид өөрийн хувийн “Аль-Фатихин” бригадыг удирдан Африкийн баруун хойд нутагт олон тооны гадаад хүмүүсийг баривчлан барьцаалж устгасан хэргийг зохион байгуулж байжээ.