Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн Тамгын газрын Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж, тус дүүргийн хөдөлмөр эрхлэлт, ажил олголт зэрэгтэй танилцах юм байна.
- Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-тай хамтран “Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг хянан үзэх нь” гэсэн сэдэвт тайланг 2013 онд гаргах юм байна. Үүнтэй холбоотойгоор Эдийн засгийн яамнаас дээрх сэдвийн хүрээнд өнөөдөр үндэсний хэлэлцүүлгийг Кемпинскид зохион байгуулахаар болжээ.
- “Үйлдвэржилтийн шинэ эрин-үе, ханган нийлүүлэлт” сэдэвт үзэсгэлэн өнөөдөр, маргааш Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Үзэсгэлэнд Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, хувийн хэвшлийнхэн хамтран зохион байгуулагчаар ажиллаж буй бөгөөд нийт 160 гаруй аж ахуй нэгж оролцох ажээ.
- Их дээд сургуулиудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт ХААИС-ийн Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн танхимд болно.
Монгол ньюс мэдээллийн төв:
- 11.00 цагт ОХУ-ын "Азид гарах гарц" үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг сонирхоорой.
- 11.30 цагт Монголын хип хоп холбооны ерөнхийлөгч Баавартай холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийхээр өмгөөлөгч болон ар гэрийнхэн нь хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 12.00 цагт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны олборлолтоос үүдэн олон тооны мал үхсэн нь талаар Байгаль орчны иргэний зөвлөлөөс мэдээлэл өгнө.
СПОРТ:
- Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй клубуудын аварга шалгаруулах “Хаврын нээлттэй” тэмцээн"Буян Ухаа" спортын ордонд үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн VI-X байрын тоглолтууд, эмэгтэйчүүдийн III тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдана.
УРЛАГ:
- ДБЭТ-т 14.00 цагт Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах” ёслолын үйл ажиллагаа болно. Нийт долоон төрлөөр оны шилдгүүдийг тодруулах юм.
- Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолт өнөөдөр 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.