“Жигүүр гранд” Д.Жигүүр хүүд гар сунгав

Хуучирсан мэдээ: 2013.03.26-нд нийтлэгдсэн

“Жигүүр гранд” Д.Жигүүр хүүд гар сунгав

“Жигүүр Гранд” группийн хамт олон хүнд өвчинд шаналж буй 12 настай Д.Жигүүр хүүд туслах аяныг санаачлан хандивын мөнгө цуглуулж, хагалгааны зардлаас нь багахан хэсгийг нь хуваалцжээ.

Нэр нэгт Жигүүр хүүгийн хагалгаанд нь зориулан “Жигүүр гранд”группийн хамт олон нэг өдрийн цалин буюу 15.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгосон ба өнгөрсөн амралтын өдрөөр хүүг эмчилгээнд явахын өмнөхөн гардуулан өгсөн байна.

Хандивыг хүлээн авсан Жигүүр хүүгийн эх “Жигүүр гранд группийн хамт олноос хүнд өвчтэй хүүгийн маань хагалгаанд зориулан мөнгө хандивласанд бид их баяртай байна. Энэ мөнгөөр бид хүүгээ хөл дээр нь босгоно гэдэгтээ итгэлтэй байна. Энэ группийн хүмүүсийг хандив өгөх сургаар зарим нь хүүг маань “Жигүүр гранд аа” гэж дуудаж байсанд бид их бэлгэшээсэн. Нуух юу байхав. Нэр нэгтийн чих нэг гэдэг. Хүмүүсийн хүүг маань ийн дуудахыг сонсоод энэ олон түмнийхээ тус дэмээр хүүгээ хөл дээр нь босгож чадах юм байна гэсэн итгэл улам нэмэгдэж байсан. Одоо бүр ч их итгэлтэй боллоо. Танай хамт олонд их баярлалаа. Та бүхний тус дэмийг бид хэзээ ч мартахгүй хэмээн хэлсэн юм.

“Жигүүр гранд” групп нь сүүлийн жилүүдэд барилгаас гадна хүн ардын эрүүл мэндийн чиглэлээр багагүй ажил хийж байгаа аж. Тус группийн харьяа “Гранд Мед” эмнэлэг ньорчин үеийн шилдэг шийдэл PACS системийг удахгүй нэвтрүүлэх гэж байгаа бөгөөд ингэснээр өндөр зэрэглэлийн техник технологитой дэлхийн өнцөг булан бүрт байгаа ямар ч эмнэлэгтэй алсын зайны оношилгоо, эмчилгээг харилцан хийх, солилцох бүрэн боломжтой болох юм байна.

Мөн вакумжсан хагалгааны өрөөг бий болгох гэж байгаа нь дэлхийн өндөр зэрэглэлийн эмнэлгийн техник технологийг Монголд нэвтрүүлэханхны шанг татах байгууллагын нэг болж чадаж ажээ.

Барилгаас гадна хүн ардын эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байгаагийн ээлжит багахан ажил нь ийн Д.Жигүүр хүүд өөрсдийн боломжийн хэрээр тусалсан явдал болжээ.Энэхүү багахан хэмжээний хандив нь Д.Жигүүр хүүгийн хагалгаанд шаардлагатай мөнгийг бүрэн нөхөж чадахгүй байгаа. Тиймд Монголын нийт ард иргэд, байгууллага хамт олныг Жигүүр хүүд туслан хандиваа өргөн, сэтгэлийн дэм өгөхийг “Жигүүр гранд” группийн хамт олон уриалж байгааг энэ дашрамд нь дуулгая.

Жигүүр дүү минь хүнд өвчнөө ялан дийлээд, эрдэм мэдлэгтэй, элбэрэл ачлалтай, эх орондоо хэрэгтэй сайн хүү болоорой хэмээн Монголын мянга мянга эцэг, эхчүүдийн нэрийн өмнөөс хүсэн ерөөе.

Д.ТӨВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж