Өнөөдөр төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим нутаг болон төвийн аймгуудын зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 4-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
27-н зүүн зүгийн нутгаар, 28-нд баруун зүгийн нутгаар, 29-нд төвийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Идэр, Тэс, Буянт, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.