Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Анхааралд өртөгчид

Эквадор улсад болж буй Олон улсын парламентийн холбооны 128 дугаар ассамблейд оролцож яваа УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Уянга нар маргааш эх орондоо ирэх гэнэ. Цагийн зөрүүнээс болж нойр нь хүрэхгүй байгаа эрхэм гишүүд хоорондоо “жиргэж” байх юм. “Нойр хүрэхгүй байна. Яах вэ” гэх зэргээр эхэлсэн тэдний яриа удалгүй “Чи аль өрөөнд байгаа юм, хэдэн тоот вэ? Пиво уувал нойр хүрэх болов уу” гэх мэтчилэн өрнөжээ. Нэг байшинд байж олон нийтийн сүлжээгээр ийнхүү ярилцсан тэдний жиргээ тэгсгээд өндөрлөв. Гэхдээ нэг нэгнийхээ өрөөний дугаарыг солилцож амжсан тул хоорондоо уулзалдаад, хууч хөөрч суугаа байх.

За тэр ч яахав, харин олон нийтийн сүлжээгээр пиво ууж, нойроо хүргэх тухай жиргэх нь хэр зохистой юм бол? Мэдээж хүний эрх учраас шүүмжлэхийг хүссэнгүй. Магадгүй, анхаарлын төвд орох бяцхан заль ч байж мэдэх.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж