
Өдгөө 34 настай Свиз саяхан эхнэр Алиша Кийстэй гудамжинд явж байхдаа “Reebok”-ийн логотой цамц өмсөн, тус брэндийн үнэнч дэмжигч гэдгээ харуулж, гэрэл зурагчдын анхааралд өртөөд амжжээ. Тэрээр хоёр жилийн өмнөөс “Reebok”-той хамтран ажилласан бөгөөд түүний загварын ертөнцөд хөл тавьсан түүх нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн аж.
Хосууд одоогоор Алишагийн уран бүтээлээ хүргэх нэгэн тоглолтод хамтдаа оролцохоор Майамиг зориод байгаа юм байна. Алиша нөхрийнхөө талаар “Тэр бол үргэлж өөрийнхөөрөө байдаг, аливаад маш идэвхтэй, дайчин ханддаг хэмээн магтдаг гэнэ.
Хосууд 2010 оны гуравдугаар сард Египт нэртэй бяцхан хүүтэй болсон билээ.

Э.АНХТУЯА