Засгийн газрын хуралдаан болж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үдээс өмнө эхэлж 13.00 цагийн орчимд завсарлаад, 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ. Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна олны анхаарлын төвд байгаа “Орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох юм. Мэдээллийг Шадар сайд М.Энхболд хийх аж.

Төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах зорилгоор өнгөрсөн хугацаанд Засгийн газраас квотын систем нэвтрүүлэн Орон сууц санхүүжилтийн корпорациар дамжуулан, хэрэгжүүлсэн юм. Ингэснээр 3000 орчим төрийн албан хаагч урт хугацаат орон сууцны зээлд хамрагдсан юм. Харин “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, үүнд хувийн хэвшлийнхнийг ч хамруулахыг зорьж буй. Гол нь ямар аргачлалаар хэдий хугацаанд бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах бололцоо байна вэ гэдгийг энэ хуралдаанаар мөн авч хэлэлцэх бололтой. Түүнчлэн  Хоршооллын талаар авах зарим арга хэмжээний тухай, Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн Дулааны цахилгаан станцыг барих концессын гэрээний тухай болон нууцын зэрэглэлтэй хоёр ч асуудал хэлэлцэхээр товлоод байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж