Орос-Хятадын хамтарсан нефть-химийн компани байгууллаа

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын хамтарсан нефть-химийн компани байгууллаа

Оросын
төрийн өмчит “Роснефть” компани нь Хятад улсад  газрын тос нийлүүлэлтээ
шат дараалалтайгаар нэмэгдүүлэхээр болж, 25 жилийн хугацааны гэрээ
байгуулав. Үүнийхээ хариуд тус улсын Хөгжлийн банкнаас хоёр тэрбум
ам.долларын зээл авахаар болжээ. Одоогийн байдлаар “Роснефть” болон
“Транснефть” компаниуд Хятад улсад жилд 15 сая тонн газрын тос нийлүүлж
байна. “Роснефть” компанийн Ерөнхийлөгч Игорь Сечины мэдэгдсэнээр, дэд
бүтцийн тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан 2013 онд Хятадад нийлүүлэх
газрын тосны хэмжээгээ жилд 31 сая тоннд хүргэх ажээ.

Цаашлаад
жилд 50 сая тоннд хүргэхийн тулд газрын тос дамжуулах хоолойг нэмж барих
асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн ОХУ-ын Эрчим хүчний
яам болон Хятадын Эрчим хүчний хороо газрын тос байгалийн хийн салбар,
тэр дундаа Тяньжины газрын тос боловсруулах үйлдвэрлэлд хамтран ажиллах
гэрээнд гарын үсэг зуржээ. Эдгээр төслийг хэрэгжүүлэхийн  тулд Оросын
“Роснефть “49 хувь, Хятадын Үндэсний газрын тос, хийн корпораци /CNPC/
51 хувь эзэмшилтэйгээр Орос-Хятадын хамтарсан нефть-химийн компанийг
байгуулаад байна.

Э.Од

    
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж