Оргосон хоригдлуудыг эрэн сурвалжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Оргосон хоригдлуудыг эрэн сурвалжилж байна

Ховд аймгийн хорих 457 дугаар ангиас гурван хоригдол оргоод долоо хонож байна. Энэ талаар ШШГЕГ-ын эх сурвалжаас тодруулахад “Хоригдлууд цахилгаан тасрахыг далимдуулан оргосон. Ажлын хэсэг гарч, хоригдлуудыг эрэн сурвалжилж байгаа ч өнөөдрийг хүртэл олоогүй байгаа” гэв.

Оргодлуудыг алга болох өдөр ойролцоох сумын малчны хотноос гурван бог мал алдагдсан байна. Тэдгээрийг оргосон ялтнууд хулгайлж, хүнс хийж, хэрэглээний мөнгө болгосон байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж