
Египетийн прокурорын газар Хосни Мубаракийн хоёр хүү- Аля, Гамаль нарыг баривчлах зөвшөөрөл өгсөн байна. Цагдаагийн генерал мэдэгдэхдээ ерөнхийлөгч асны хөвгүүд энэ оны эхний саруудад жагсагчдын эсрэг хүч хэрэглэснийхээ төлөө эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа ажээ. Мөн тэднийг авлигын гэмт хэрэгт буруутгаж байна.
Дөрөвдүгээр сарын 13-ний өглөө тэднийг дуудан байцаасны дараа баривчилжээ. Каираас Шарм-эль-Шейхад ирсэн прокурорууд байцаалт авсан байна. Аля ба Гамаль нарын мэдүүлэг өгч байсан шүүхийн байрны гадаа 2000 орчим хүн цугларч тэднийг баривчлахыг шаардаж байв. Тэд ах дүү хоёрыг суулгаж авч явсан цагдаагийн машины зүг мод чулуу, гутал шидэлж байжээ. Ерөнхийлөгч асны бага хүү Гамаль хувьсгалаас өмнө эрх баригч намын удирдлагад байлаа. Түүнийг ерөнхийлөгчийн залгамжлагч гэж үзэж байв. Том хүү Аля нь бизнес эрхэлдэг байжээ. Хосни Мубарак гэрийн хорионд байгаа ба дөрөвдүгээр сарын 12-ны орой эмнэлэгт хүргэгдэн ирж эмчилгээнд оржээ.