Их тахилч гэгдэх понтификууд огт цалин авдаггүй. Ромын хамба Франциск ч мөн ялгаагүй. Харин түүнийг Ромын католик шашныг толгойлж байх хугацааных нь амжиргааны зардлыг Ватикан сүсэгтэн олны хандиваас төлдөг. Хандивын дийлэнхийг Итали, Герман, АНУ босгож өгдөг ажээ. Энэ мөнгө нь ерөнхийдөө жилдээ 50,2 сая евро болж байдаг. Мөнгөний ихэнхийг шашны хэрэгт зарцуулдаг байна.
Хамба лам татвар төлдөггүй бөгөөд орон сууцыг нь Ватикан гарган өгдөг. Понтификууд хувийн өмчтэй байж болохгүй гэнэ.
Ш.МЯГМАР