Монгол “Ромео Жульетта”-гийн бас нэг рекорд

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Монгол “Ромео Жульетта”-гийн бас нэг рекорд

Мянга мянган хүмүүсийн  зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Монголд анх удаа монгол хэлээр, мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид мэдээлсэн.

Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар тавигдсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийг монгол уран бүтээлчид монгол хэлээрээ амилуулах гэж байна. Өмнө нь Монголын драмын урлагийнхан дэлхий энэхүү сонгодог бүтээлийг Азийн Монголын тайзанд анх удаа амилуулснаараа бас нэг рекорд тогтоосон бол энэ нь мөн л Азид анх удаагаа мюзикл хэлбэрээрээ тавьж байгаа нь бас нэг рекорд болж байна.

Энэхүү мюзиклд МУГЖ Б.Сарантуяа, “Классик Жем” хамтлаг, “A-Capella” хамтлаг болон УДЭТ-ын жүжигчин н.Нармандах нарын Монголын шилдэг уран бүтээлчид тоглох юм.  Мөн тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэргийг Монголын бүх хөгжмийн компаниуд хамтран хийхээр болжээ. Харин Францын тал дуунуудыг монгол  хэл дээр  дуулах бэлтгэлийн ажил болон техникийн бүх ажлыг бүрэн хариуцах юм. “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжиг нь дуучид болон жүжигчдийн хамтарсан хамгийн анхны уран бүтээл болж байгаагаар онцлог. Тиймээс ч Азийн бусад улс орноос ирж үзэх хүсэлтэй үзэгчид  ч олон  байгаа гэнэ.

Та ч гэсэн дэлхийн сонгодог “Ромео Жульетта”-ын мюзикл жүжгийн улаан хивсний ёслолд оролцох боломжтой. Та доорх линкээр орж Франц улсад тоглогдож байсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл жүжгийн бүрэн эхээр нь үзээрэй.

Мөн “Ромео Жульетта”-ын мюзиклийн талаар 976-11-326046, 976- 99997902 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж