“Backstreet Boys”-ын “Harlem Shake”

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

“Backstreet Boys”-ын “Harlem Shake”

Хөгжмийн ертөнцийн домог болсон “Backstreet Boys”-ын залуус сүүлийн үед хүүхэд залуусын дунд моодонд ороод буй "Harlem Shake"-ийг бүжиглэж, бут авчээ. Spider-Man-ий хувцсаас эхлээд өөр өөр этгээд хувцас өмссөн тэд өнгөрөгч баасан гаригт “Harlem Shake”-ийг бүжиглэсэн сонирхолтой бичлэгээ өөрсдийн Твиттер хуудсанд тавьсан байна.

Америкийн электро хөгжмийн продюссер Бауэрийн “Harlem Shake” дууны эхний 30 секундийг ашиглан тогтсон хэв маягийнх нь дагуу бүжиглэсэн сая сая бичлэг “Youtube”-д байршаад байгаагийн нэг нь ийнхүү алдарт Backstreet Boys-ын сонирхолтой бичлэг болж байна.

Э.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж