Бахрейны шиитүүдэд цэргийн тусламж үзүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Бахрейны шиитүүдэд цэргийн тусламж үзүүлэхийг уриалав

Ираны депутат Рухолла Хосейниан шиитүүдийг вантнуудын засаглал ба “Саудын булаан эзлэгчдийн” харгислалаас хамгаалалтдаа авахын тулд Бахрейнд цэрэг оруулах хэрэгтэй гэж мэдэгдэв.

Саудын цэрэг Бахрейнд орсны эсрэг Исламын бүгд найрамдах улс цэргээ Бахрейнд оруулахад бэлтгэх үүрэгтэй хэмээн Рухолла Хосейниан мэдэгдсэн байлаа. Саудын Арабад Бахрейныг эзлэх боломж өгөхгүй байх ёстой гэж тэр онцолжээ.

Бахрейнд шиитүүдийг мөрдөн мөшгөж байхад дэлхийн улс орнууд анхаарал хандуулахгүй байгаад гоморхож байгаа юм. Тиймээс Саудын эрх мэдэлтнүүдийн эсрэг олон улсын анхаарлыг хандуулах талаар Гадаад яам ажиллах ёстой гэж депутат тэмдэглэв.

Хүний эрхийн байгууллагуудын мэдээгээр Бахрейны үймээний үеэр наад зах нь 30 хүн үрэгдэж, шиитийн хөдөлгөөний 400 орчим идэвхтэн баривчлагдаад байгаа ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж