Драмын төрлүүд дотроос уран бүтээлчдээс чамгүй ур чадвар шаарддаг эл төрөлд жүжигчин Д.Ганцэцэг Эрик-Эммануил Шмитийн зохиолоос сэдэвлэн бичсэн “Бурханд илгээсэн захидал” жүжгээрээ нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.
Тэрээр цусны хүнд өвчинд шаналан буй 10 настай Оскар хүүгийн дүрд хувирсан. Эцэг, эх хоёр нь түүний эмчтэй уулзан хүүд ердөө л 12 хоног амьдрах боломж олдсоныг Оскар хүү санамсаргүй сонсоно. Гэвч эцэг, эх нь энэ үнэнийг хүүдээ хэлэхээс айн, татгалздаг. Оскар тэднийг бусдын адил хулчгар хэмээн үзэн ядна. Харин энэ л хүнд үед хүүд ганцхан хүн хань болж, сэтгэлийг нь байнга дэмждэг байлаа. Тэр хүн бол Сарнай сувилагч. Тэрээр хүүгийн сэтгэлийн шаналал, өвчин зовлолыг хуваалцахаар хүүхэд байхдаа тоглодог байсан нэг өдрийг 10 жил хэмээн төсөөлөн амьдрах тоглоомыг хамтдаа тоглохоор зөврөөшүүлж чаддаг. Энэ тоглоом Оскар хүүгийн амьдалыг орвонгоор нь эргүүлэн түүнд итгэл төрүүлэн бурханд захидал бичихэд хүргэдэг. Хүүг чухам хэрхэн яаж өөрчлөгдсөн, юу хүсч, тэмүүлснийг жүжгийн өрнөл өгүүлнэ. Тун удахгүй тайзнаа дахин тавигдах “Бурханд илгээсэн захиадал”-аас та Оскар хүүгийн амьдралыг тольдоорой.
“Гэгээн муза Х” наадмын “Ганц хүний жүжгийн төрөл”-д “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид жүжигчин Д.Ганцэцэг Оскарын дүрээр, “Шилдэг найруулагч”-д Б.Хишигзаяа нар өрсөлдөж байгаа юм.
Нэг хүний жүжгийн төрлийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Молдав улсын театр судлаач Анжелина Роска, Гэгээн муза академийн ерөнхийлөгч, Ардын жүжигчин С.Сарантуяа, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг нар ажилллаж байгаа юм.
“Гэгээн муза Х” наадмын хүрээнд тоглож буй жүжгийн өнөөдрийн хөтөлбөрийг хүргэе.
Хүүхэлдэйн театрт:
14.00 цагт “Хайрцган доторх жүжигчин” /Коссова/
15.30 цагт “Хоосон зүүд”
17.00 цагт “Би Эдит Пиаф байна” жүжигчин Ц.Баясгалан
УДЭТ-т:
19.00 цагт “Аргагүйн эрхэнд оточ” инээдмийн жүжиг