“Google Keep” үйлчилгээ нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

“Google Keep” үйлчилгээ нэвтрүүллээ

Интернэтийн гигант “Google” компани цахим тэмдэглэлийн дэвтэр шиг хэрэглэж болохуйц “Keep хэмээх үйлчилгээ нэвтрүүллээ. Энэ үйлчилгээний давуу тал нь та хүссэн бүх зүйлээ сануулж, хадгалж болох ба зураг, видео файл зэргийг хавсаргаж хадгалах боломжтой юм.

Та хийх ажлын жагсаалт үүсгэж, үзэхээр төвлөсөн үзэсгэлэн, кино зэргийнхээ постерыг хавсаргаж, тэр ч бүү хэл өөрийн дуу хоолойгоор бичлэг хийн төлөвлөгөөт ажлаа товлох боломжтой болжээ.

Энэхүү үйлчилгээг авахын тулд таны гар утас, ухаалаг төхөөрөмж тань Android 4.0 Ice Cream Sandwich болон түүнээс дээшхи хувилбарын үйлдлийн системтэй байх хэрэгтэй.

Мөн тун удахгүй Apple-ын iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжүүдэд зориулсан хувилбараа гаргах гэнэ.




Т.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж