Ш.Батбаяр өөрийгөө шатаасан гэв

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Ш.Батбаяр өөрийгөө шатаасан гэв

Хар тамхи хэрэглэсэн, худалдсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Ш.Батбаяр буюу "Дижитал"-ын Баавар өдгөө Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Тэрбээр гуравдугаар сарын 23-нд буюу өнгөрөгч бямба гаригт 35 хувийн түлэгдэлттэй Түлэнхийн төвд хүргэгджээ.

Эмчилгээ хийлгэхгүй гэжээ

Ш.Батбаярын биеийн байдлын талаар түүнийг эмчлэгч эмчээс тодруулахад, “Анх ирэхдээ Ш.Батбаяр эмчилгээ хийлгэхгүй гэж эмнэлгийн ажилтнуудыг багагүй сандаргаж, тайвшруулах тариа хийлгэж байж эмчилгээ хийсэн. Нүүр, хоёр гар нь их хэмжээний түлэгдэлттэй байгаа. Одоогоор тайвширсан, боолтоо хийлгэх гэж байна” гэлээ.

Өөрийгөө шатаах гэж оролдсон нь тогтоогдсон гэв

Ш.Батбаярыг ямар учраас түлэгдсэнийг Цагдан хорих 461 дүгээр ангийн албаны  эх сурвалжаас тодруулахад, “Ш.Батбаяр хорих ангийн тусгаарласан эмнэлгийн зориулалттай өрөөнд ганцаараа саатуулагдаж байсан. Тэр өрөөний ханыг нийлэг материалаар дулаалсан байсан. Ш.Батбаяр нь тэр дулаалганаас цоолон авч, толгойгоороо бүтээн өөрийгөө шатаахыг оролдсон нь тогтоогдоод байна. Ямар учраас өөрийгөө шатаахыг оролдсоныг хуулийн байгууллага шалгана" гэв.

Бид энэ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж