Тайландын дүрвэгчдийн хуаранд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Тайландын дүрвэгчдийн хуаранд гал гарчээ

Тайландын Мэхонгсон мужид байрлах “Бан Мей Сурин” дүрвэгчдийн хуаранд гал, түймэр гарснаас 32 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн гэмтэж түлэгджээ. Одоогоор Тайландын цагдаа нар галын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа боловч урьдчилсан байдлаар дүрвэгчдийн хуаранд хоол хийх үеэр гал алдаж, түймэр гарсан хэмээн дүгнэжээ. НҮБ-аас мэдээлснээр Мьянмараас ирсэн дүрвэгчдийг байршуулж байсан Тайландын “Бан Мей Сурин” хуаранд гал гарснаас 2300 гаруй хүн орох оронгүй болжээ.

Тайландын “Бан Мей Сурин” дүрвэгчдийн хуаран 1992 онд Мьянмарын омгуудын хооронд зөрчил мөргөлдөөн гарснаас олон мянган хүн тус улсад дүрвэн ирсэнтэй холбоотойгоор  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж