СТӨ, Хүүхдийн ордон өнгө нэмэх нь

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

СТӨ, Хүүхдийн ордон өнгө нэмэх нь

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Соёлын төв өргөө, Хүүхдийн ордны байрыг засварлахаар болжээ. Он удаан жил олигтой засвар хийгдээгүй дээрх хоёр барилгын засварын ажилд нийт 1,2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ талаар нийслэлийн Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Х.Батбаяр “Засварын ажлыг өнөө маргаашгүй эхлүүлэх гэж байна. Учир нь ирэх дөрөвдүгээр сарын 27-нд болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн долдугаар их хурлаас өмнө засварлаж дуусах шаардлагатай байгаа юм. Цаг бага үлдсэн тул засвар хийх байгууллагыг тендер зарлахгүйгээр сонгон шалгаруулах болно” гэв.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж