Сагсчид Зүүн Азид өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Сагсчид Зүүн Азид өрсөлдөнө

МСБХ өнгөрсөн сард 26 тоглогчийн нэрийг зарлаж, 2013 оны эрэгтэй шигшээ багийн бэлтгэлээ эхлүүлсэн билээ. Бэлтгэл, сургуулиалт амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн “City club”-т тогтмол явагдаж байна. Энэ жилийн Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн Өмнөд Солонгосын Инчеон хотноо тавдугаар сарын 16-21-ны өдрүүдэд болно. Тиймээс тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох 12 тоглогчийн нэрийг тун удахгүй зарлах ажээ.  МСБХ-ны шинэ удирдлагууд шигшээ багтаа  ихээхэн анхаарал тавин ажиллаж байна. Тодруулбал, бэлтгэлд оролцож байгаа тоглогч бүрийг тогтмол цалинжуулж байгаагаас гадна тэдний бие, эрүүл мэндийг бусад спортын шигшээ багийнхны нэгэн адилаар хяналтад авсан байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн эмч нар шигшээ багийнханд тогтмол үзлэг хийж, эрүүл мэндийн байдалд нь онцгой анхаарч байгаа аж.

Шигшээ багт дуудагдсан боловч ирээгүй цөөн хэдэн тоглогчийг эс тооцвол шилдгүүдийн бэлтгэл өндөр түвшинд явагдаж байна гэж  МСБХ-ны удирдлагууд онцолж байна.  Одоогоор шигшээ багт ОУХМ  Ш. Сэдбазар, О.Сайнбаяр, Б.Билгүүн, О..Сэргэлэн, Д.Дэлгэрням,  Г.Баттөр, Н.Золжаргал, Т.Санчир, Б.Одбаяр, М.Бадрах, М.Отгонмөнх, Б.Болортулга, Ө.Энхтүвшин,   А.Бямбадорж, Золзаяа, Б.Нэмэхбаяр, М.Цолмонхүү, Баярсайхан, Д.Мөнхтүвшин, Б.Батжавхлан нарын тамирчид багтаж байна. 
 

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж