Францчууд ижил хүйстнүүдийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Францчууд ижил хүйстнүүдийг эсэргүүцэв

Францын олон мянган иргэд эрх баригчдын зүгээс ижил хүйстнүүдийн гэрлэлт, хүүхэд үрчлэн авахыг хуульчлахаар зэхэж буйг эсэргүүцэн нийслэл Парис хотноо жагсаал зохион байгуулжээ. Ижил хүйстнүүдийг эсэргүүцсэн уриа лоозон барьсан олон мянган жагсагчид Парисын  “Arc de Triomphe” гудамжинд цугларсан байсан бөгөөд цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асгаруулагч хий, бороохой ашигласан байна. ВВС-ийн мэдээлснээр уурлаж бухимдсан жагсагчид цаашлаад Елисейс талбайг чиглэсэн бөгөөд цагдаа нар тэднийг зогсоохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан байна.

 Францын иргэдийн дунд явуулсан санал асуулгын үр дүнгээс харахад ихэнхи хүмүүс ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмждэг боловч сүүлийн үед дэмжигчдийн тоо огцом буурсаар байгаа аж.

Францын сенатын танхимаас ирэх сард парламентын доод тамхимаар батлагдсан ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаарх хуулийг авч хэлэлцэх гэнэ. Францын парламентын дээд, доод танхимуудад Ерөнхийлөгч Франсуа Олландын “Социалист намын” гишүүд ноёлдог байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж