Хүнсний талоныг өнөөдрөөс тараана

Хуучирсан мэдээ: 2013.03.25-нд нийтлэгдсэн

Хүнсний талоныг өнөөдрөөс тараана

Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран нэн ядуу өрхийн гишүүдэд “Хүнсний талон” олгодог болсон. Энэ жилийн хувьд 16 мянган өрхийн 90 гаруй мянган иргэнийг  хүнсний талонд  хамруулна. Хүнсний талонд олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөхүүл нярай хүүхэдтэй эхчүүд зэрэг  ажил хөдөлмөр хийх боломжгүйгээс нэн ядуу нөхцөлд амьдарч буй иргэдээс гадна орон гэргүй тэнэмэл амьдралтай хүмүүс ч багтдаг ажээ.

Тэгвэл, дээрх иргэдэд олгох хүнсний талоныг өнөөдрөөс эхлэн тараахаар болсон байна. Талон авах иргэд нийгмийн халамжийн дэвтэр болон иргэний цахим үнэмлэхийн хамт харьяа дүүргийн нийгмийн ажилтнаас очиж авах юм байна.

Нэн ядуу өрхийн насанд хүрэгсдэд 10 мянган төгрөг, хүүхдэд 5000 төгрөгийн талон олгох төслийг анх 2011 оноос нийслэлийн гурван дүүрэг, хоёр аймгийн нэн ядуу өрхийг хамруулж туршжээ. Харин  2012 оны есдүгээр сараас эхлэн 21 аймаг, есөн дүүрэгт хэрэгжүүлэх болсон байна.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж